Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор цагдаагийн байгууллага, алба хаагчдын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын хүрээнд хийсэн мониторингийн үр дүнг нэгтгэж, тайлан бичих, нөлөөллийн үйл ажиллагааны Зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтад урьж байна.
Төслийн зорилго:
Мониторингийн мэдээллийг нэгтгэн дүгнэх, үр дүнд үндэслэн шаардлагатай зөвлөмж боловсруулж улмаар хуулийн хэрэгжилтийн үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагаанд оролцох
Хүлээгдэж буй үр дүн
Мэдээлэл цуглуулагчдаас ирүүлсэн мэдээллүүдэд дүн шинжилгээ хийж, мониторингийн нэгдсэн тайлан бичих;
Хуулийн хэрэгжилтийн үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагаанд оролцож, мониторингийн үр дүнг танилцуулах.
Хугацаа: Ажил гүйцэтгэх хугацаа 1 сар үргэлжилнэ.
Төсөв: 4000000 (дөрвөн сая) төгрөг
Төсөл хэрэгжүүлэхэд тавигдах шаардлага
Зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх мэргэжлийн мэдлэг, туршлагатай байх, үүнд:
Гэр бүлийн хүчирхийлэл, жендэр, хүний эрхийн чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан;
Хуулийн мониторинг хийж, нөлөөллийн үйл ажиллагаанд оролцож байсан туршлагатай;
Бүрдүүлэх материал:
Дэлгэрэнгүй CV, дипломын хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, жендэр, хүний эрх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байсан туршлагыг нотлох материалууд
Материал хүлээн авах хугацаа: 2018 оны 10-р сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл битүүмжлэн доорх хаягаар ирүүлнэ үү.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ
Улаанбаатар- 646, Чингэлтэй дүүрэг,
6-р хороо, Бага тойруу, 40-р байрны 3 тоот
Утас: 70119979