МОНИТОРИНГИЙН ТАЙЛАН ХЭЛЭЛЦЭХ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэг болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/73 дугаар тушаалаар батлагдсан “Зан үйлд нөлөөлөх албадан сургалтын хөтөлбөр, журам”-ын хэрэгжилтийн бодит нөхцөл байдал, үр дүнг үнэлэх, цаашид боловсронгуй болгоход нөлөөлөх зорилготойгоор манай төвөөс тус сургалтыг хэрэгжүүлж буй 17 байгууллага, (10 аймаг, 2 дүүрэг) -с мэдээлэл цуглуулсан мониторингийн дүнгээ танилцуулах Зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад энэ чиглэлээр ажилладаг салбарын төлөөлөл, мэргэжилтнүүд оролцож үнэтэй саналаа хуваалцлаа.
Дүнг цувралаар хүргэх болно.

Санхүүгийн дэмжлэг үзүүлсэн: UNFPA Mongolia Swiss Cooperation in Mongolia