NEWS
2017 онд хийгдсэн үндэсний хэмжээний ЖСХ-ийн судалгааны дүнгээр дотны хамтрагчтай байсан 2 эмэгтэй тутмын нэг нь 1 буюу түүнээс дээш хэлбэрийн хүчирхийлэлд амьдралынхаа аль нэг үед өртөж байсан бол 3 эмэгтэй тутмын 1 нь бие махбодын болоод бэлгийн хүчирхийлэлд өртөж байжээ. 2021 онд Хүний эрхийн үндэсний комисс, НҮБ-ын Хөдөлмөрийн байгууллагын хамтран хийсэн Ажлын байрны дарамт, хүчирхийллийн судалгаагаар, эмэгтэйчүүдийн 10% нь ажлын байран дээрээ бэлгийн дарамтын ямар нэг хэлбэрт өртсөн гэж хариулжээ.
2023 оны эхний хагаст гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20% өссөн байна.
Иргэдийн дийлэх нь сошиал медиаг өргөнөөр ашигладаг тул Монгол улсад цахим орчинд үйлдэгдэх технологид суурилсан хүчирхийлэл нэмэгдэж байна. Цахим орчинд хүүхдүүдийн 33% нь хүүхдийн бэлгийн хүчирхийллийн контентыг харж байсан бол эмэгтэйчүүдийн 10% нь цахим орчинд бэлгийн дарамтанд өртөж байжээ.
Эдгээр тоо мэдээллээс харахад хүчирхийллийн гаралтыг үгүй хийж, хүний амь насыг хамгаалахын тулд илүү эрчимтэй ажиллаж, анхаарлаа хандуулан, нэн тэргүүнд авч үзэх ёстой асуудал болохын нотолгоо болж байна.
Улсын хэмжээнд 2023 оны эхний хагас жилийн байдлаар үйл ажиллагаа явуулж буй НЦҮТ/ТХБ-аар нийт 1,507 (575 эмэгтэй, 153 эрэгтэй, 24 ХБИд, 460 охид, 295 хөвгүүд) үйлчлүүлэгч эрүүл мэндийн, хамгааллын, нийгмийн, сэтгэлзүйн зэрэг нэн шаардлагатай тусламж үйлчилгээг авсан байна. Энэ нь 2022 оны мөн үетэй харьцуулахад 1%-иар өссөн үзүүлэлт юм. Эдгээр үйлчлүүлэгдээс 731 нь НЦҮТ/ТХБ-нд 1-ээс дээш хоногоор байрлан үйлчилгээ авсан бол 776 нь өдрөөр өөрт хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг авч үйлчлүүлсэн байна.
Монгол улс 2017 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан хэрэгжүүлж эхэлсэн. Дэлхийн олон орны адил хуулийг хэрэгжүүлэхэд, мөн нийгэмд тогтсон хортой хэв хэмжээг арилгахад саад бэрхшээл тулгарсаар байгаа билээ.
Энэхүү аян нь 2023 оны 9-р сард болсон ТХЗ-ын дээд хэмжээний уулзалтаар батлагдсан Монгол Улсын Засгийн газрын өгсөн амлалт, Улс төрийн тунхаглалын дагуу явагдана.
ЖСХ-ийн тоо мэдээлэл хэдийгээр түгшүүртэй байгаач охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх боломжтой, үр дүнтэй стратегиуд байгааг харуулсан нотлох баримтууд улам бүр нэмэгдсээр байна. Тиймээс эдгээр стратегиудад хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна.
НҮБ-ын Хүн амын сан, Швeйцарийн хөгжлийн агeнтлагт чин сэтгэлийн талархал илэрхийльe.
НҮБ-ын Хүн амын сан, Швeйцарийн хөгжлийн агeнтлагт чин сэтгэлийн талархал илэрхийльe.
Хаанаас гаргасан: Хүчирхийллийн эсрэг үндэсний төв